МАНЧЕСТЕР СИТИ ФИНАЛД ШАЛГАРЛАА

2018-01-25  

Английн хөлбөмбөгийн холбооны “Караба кап” тэмцээний их шөвгийн хариу тоглолт явагдаж өндөрлөлөө. Энэ удаа премьер лигийг тэргүүлж буй Манчестер сити Бристол сити клубтай тоглож 3:2-ээр ялснаар аваргын төлөө тоглохоор шалгарчээ. Тоглолтын нэгдүгээр үеийн 43 дахь минутанд Лоре Сане эхний гоолыг оруулсан бол хоёрдугаар үеийн 49 дэх минутанд Агуэро багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Харин 64 дэх минутанд Бристолоос Пэк гоол оруулж тооны харьцааг ойртуулж улмаар 94 дэх минутанд Флинт тэнцээний гоолыг оруулжээ. Гэсэн ч нэмэлт цагийн 96 дахь минутанд Кевин Брюне гоолдож багтаа ялалт бэлэглэжээ.

Хоёр багийн эхний тоглолтод Манчестерийн сити 2:1-ээр ялаад байсан тул  тоглолтын нийлбэр дүнгээр 5:3-аар ялж финалд   шалгарч байгаа юм.

Их шөвгийн нөгөө тоглолт Челси Арсенал багуудын хооронд өнөө шөнө явагдана.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?