АРСЕНАЛ КАРАБА КАПЫН ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2018-01-25  

Английн хөлбөмбөгийн цомын “Караба кап” тэмцээний хагас шигшээгийн сүүлийн тоглолт  явагдаж өндөрлөлөө.

Энэ шатананд Лондоны Арсенал талбайдаа Челсиг хүлээн авч 2:1-ээр ялалт байгууллаа.

Тоглолтын эхний гоолыг 7 дахь минутанд Педро Родригесын дамжуулалтаар Азард оруулсан бол ердөө тавхан минутын дараа Родигер өөрийнхөө хаалганд гоолдож багаа хөөдсөн. Харин тоглолтын хоёрдугаар үеийн 60 дахь минутанд Швейцар хагас хамгаалагч Гранит Чака гоолдож Арсеналд ялалт авчирчээ.

Тоглолтын турш Арсенал хаалга руу 11 удаа цохисны дөрөв нь байндаа туссан байна.  Ийнхүү Арсенал “Караба кап” цомын тэмцээний цомын төлөө Манчестер сититэй тоглохоор боллоо.   

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?