ГАРРИ ХАРРИС 23 ОНОО АВЧ БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ

2018-01-26  

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр дөрвөн тоглолт явагдлаа.  Денвер Нагеттс талбайдаа Нью Иорк никсийг хүлээн авч 130:118-аар буулгаж авчээ.Наггетсаас Гарри Харрис 23 оноо авсан юм. Тэрээр холын зайнаас зургаан удаа довтолж дөрвийг нь оноо болгожээ.  Мөн төвийн тоглогч Николо Иокич 18 оноо авч 10 оновчтой дамжуулалт өгч дабл дабл гүйцэтгэсэн юм.

Харин Нью Иоркоос Кристапс Порзингис, Майкл Бисли нар 21 оноо авсан байна. Харамсалтай нь тэд холын зайнаас 38 хувьтай довтолсон нь хожигдлын гол шалтгаан нь байсан юм.

Өнөөдөр Сакраменто кингс  Майми хитийн талбайд  зочилж  эцсийн мөчид 89:88-аар ялж улирлын 15 дахь хожлоо авлаа Сакраменто кингсээс Бадди Хелд багаа тэргүүлж 24 оноо авсан бол рүүки тоглогч Ди Арон Фокс үүргээ сайн биелүүлж 14 оноо авчээ. Мөн төвийн тоглогч Зак Рандолф 10 оноо, 10 самбраар багтаа тус хүргэсэн байна. Харин Майми хитээс холбогч Горан Драгич үүргээ сайн биелүүлж 23 оноо, Уэн Эллингтон 20 оноо авч багаа тэргүүлжээ.

Вашингтон Уазардс 112:121 Оклахома сити тадр

Миннесато Тимберволвэс 113:126 Голден стэт уарриорс

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?