ХЬЮСТЕН РОКЕТС ПЕЛИКАНСИЙГ ДИЙЛСЭНГҮЙ

2018-01-27  

Өнөөдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд 10 тоглолт явагдлаа.  Хамгийн сонирхолтой тоглолт Хьюстэн Рокетс болон Нью Орлиан Пеликанс багуудын хооронд явагдаж Пеликанс 115:113-аар хожил авчээ. Төвийн тоглогч Энтони Давис онцгой тоглолт үзүүлж 27 оноо, 11 самбар авч багаа хожилд хөтөлжээ. Мөн Дариус Миллер холын зайнаас 10 довтолж зургааг нь байнд нь тусгасан байна. Харин пуужингуудаас Крис Пол 38, Жэймс Харден 23  оноо авсан ч  багийн нөхөд нь хангалтгүй байж улирлын 13 дахь ялагдлаа хүлээлээ.

Өнгөрсөн улирлын дэд аварга Кливланд Кавалерс талбайдаа Индиана Песерсийг хүлээн авч 115:108-аар ялж улирлын 28 дахь ялалтаа байгуулжээ. Леброн Жэймс 26 оноо, 14 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч улирлын найм дахь трибл даблаа хийсэн байна. Жр Смит талбайд 37 минутыг өнгөрүүлэхдээ 23 оноо түүж багтаа тус хүргэжээ. Тэрээр энэ өдөр холын зайнаас 13 удаа довтолж долоог нь оноо болгосон байна. Харин Песерсээс багийн гол тоглогч Уиктор Олодипо 25 оноо, долоон оновчтой дамжуулалт өгчээ.

Бусад тоглолтуудын үр дүн

Филаделфиа 76 97:78 Сан Антано Спүрс

Атланта хаукс 110:121 Шарлот Хорнетс

Лос Анжелес Лекерс 108:103 Чигаго Буллс

Брүүклин Нетс 91:116 Милауки Бакс

Лос Анжелс Кллиперс 109:100 Мемфис Гризелс

Юта Жазз 97:93 Торонто Рапторс

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?