ПҮРЭВДОРЖИЙН ОРХОН ИВАН ЯРЫГИНЫ ТЭМЦЭЭНД ГУРВАН ЖИЛ ДАРААЛЖ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-01-29  

2017 оны дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Пүрэвдоржийн Орхон “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д сүүлийн гурван жил дараалан түрүүллээ.

Энэ жил 62 кг-ийн жинд хүч үзэж эхний даваанд спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар, шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор цэвэр  ялснаар төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Монголын бөхчүүд Ярыгины нэрэмжит тэмцээнээс 12 алтан медаль хүртсэн бөгөөд гурав нь П.Орхоны нэр дээр бичигдэж байна.

Азийн аварын мөнгөн медалт ОУХМ Э.Гантуяа мөнгө, ОУХМ Ц.Цогтбаатар, Б.Батмагнай, Н.Золбоо, М.Лхагвагэрэл нар хүрэл медаль зүүжээ.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?