КАРОЛИНА ВОЗНЯЦКИЙ АНХНЫХАА ИХ ДУУЛГЫН ЦОМЫН АВАРГА БОЛОВ

2018-01-29  

Өнгөрсөн онд тэр олон улсын зэрэглэл дээгүүр олон тэмцээнд түрүүлсэн. Чансаагаараа дэлхийн 1 номерт бичигдэх болсон.

Тэгсэн ч сэтгүүлчид түүнийг хүлээн зөвшөөрөхгүй - Чи нэг номер юм бол Их Дуулгад аваргалж үзсэн юм уу? Чамд Их Дуулгын ядаж нэрлэчих нэг ч гэсэн цом байдаг юм уу? гэсэн асуултаар байнга ороох болсон.

-Би энэ асуултыг мянгантаа сонссон. Надад Их дуулгад түрүүлэх хувь өмнө байгаагүй. Хоёр удаа л өмнө нь финалдсан. USA open-2014 сүүлчийнх нь. Би Серена Уйльмсад хожигдсон. Эхний финалыг бол сандраад тоглож ч чадаагүй. Харин энэ удаа мөрөөдөлдөө хүрлээ. Сэтгүүлчдийн амыг таглах амжилттай боллоо.

-Миний хувьд том багтай ажиллах шаардлагагүй гэж үздэг. Аав маань багшилдаг. Хөлбөмбөгчин. Тэр нэг бус удаа надад өөр багш авахыг зөвлөсөн. Би зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл миний ааваас өөр намайг ойлгох хүн ховор. Би ялсан ч, ялагдсан ч аавдаа охин л хэвээр байдаг. Харах үзэх өнцөгт өөрчлөлт ордоггүй. Дээр нь миний ах дүү нар миний ард зогсдог.

-2018 оны гараа сайхан байна. Том давааг давлаа. Энэ жилээс тэмцээн бүрт оролцохыг зорихгүй. Оролцох том тэмцээнийг сонгож оролцох нь зөв гэсэн байр суурийг баримтална. Энэ бол ядрахаас сэргийлэх, хүчээ зөв хуваарилахтай холбоотой тактикийн шийдвэр. Ийнхүү Польш гаралтай Дани улсын иргэн Возняцкий Их Дуулгын шинэ аваргаар тодорлоо.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?