ХАЦУ БАШЁД ТОЧИНОШИН ТОЧИНОШИН ТҮРҮҮЛЛЭЭ

2018-01-29  

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны нэгдүгээр сарын Хацү башё 15 өдрийн турш явагдаж өндөрлөлөө. Нэгдүгээр сарын тэмцээнд "Касүгано" дэвжээний магашира цолтон Гүрж бөх Точиношин 14 даваа нэг унаатайгаар түрүүлжээ. Тэрбээр мэргэжлийн сүмод 12 жилдээ барилдаж буй бөгөөд дээд зиндаанд 58 башё барилдаж түрүүлсэн байна. Маэгашира цолтнуудаас хамгийн сүүлд гавьяат тамирчин  Н.Цэвэгням зургаан жилийн өмнө түрүүлж байсан юм. Мэргэжлийн сүмод Точиношин нэртэй  Леван Горгадзе самбын залуучуудын Европын аварга болж байжээ. 

Өдгөө 31 настай Точиношин замналынхаа турш 487 давж, 402 удаа өвдөг шороодож, 56 барилдаанд өнжиж байжээ. Тэрээр жюүрёо зиндаанд гурав, макүшита зиндаанд хоёр түрүүж байсан юм.  Мөн дайчин барилдааны  шагналыг таван удаа  удаа, техниктэй бөхийн шагнал нэг удаа хүртэж байжээ.Точиношины оргил амжилт нь сэкиваке цол аж. Энэ сарын тэмцээний түрүү бөх  ирэх гуравдугаар сард сэкиваке цолтой барилдахаар болж байна. 

Энэ сард ёкозуна Хакухо, Кисенесато нарын эзгүйд Какюүрү М.Ананд түрүүлэх магадлал хамгийн өндөр бөхөөр нэрлэгдэж байсан ч сүүлийн гурван  өдрийн барилдаанд  өвдөг шороодож боломжоо үгүй хийсэн юм.

 

 

Д.НЯМАА

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?