ХАРЦАГА ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД М.БАДАРЧ ТҮРҮҮЛЭВ

2018-01-29  

“Жем Интернэшнл” группийн нэрэмжит Монгол улсын харцагуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, “Нутгийн буян” ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага М.Бадарч найм даван түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн  0277-р анги “Завхан дэвжээний бөх, улсын харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэв.

Барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Лидер буянт” холдинг, “Ховд”  дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар”  спорт хороо, “Монтед констракшн”, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ.

Зүүн барууны манлай улсын арслан П.Бүрэнтөгс хоёрын даваанд Дорноговь аймгийн харьяат сумын заан Б.Бадралд давхар хамуулж унасан бол барууны манлай Р.Пүрэвдагва тавын даваанд Хэнтий аймгийн харьяат аймгийн харцага Д.Аззаяад тахим буулгажээ.

Харцага цолтнуудын барилдааны түрүү бөхөөр нэрлэгдэж байсан Ховд аймгийн харьяат улсын харцага О.Хангай хоёрын даваанд Булганы аймгийн начин Э.Сумьяабатыг хөмөрсөн ч өөрөө урьтаад газардчихав. Сэлэнгийн аралтай начин Ч.Баянмөнх нэгийн даваанд Ховдын Ж.Доржжүгдэр гэх нарийхан бор залууг давуулж гуядсан ч өхийлдүүлээд дор нь орчихож байгаа харагдсан.

Та бүхэнд барилдааны дүйзийг сонирхуулья.

Тавын даваа

  1. у/ар Р.Пүрэвдагва - а/х Д.Аззаяа
  2. у/з Б.Пүрэвсайхан- а/з П.Даваадорж
  3. у/х Н.Батзаяа - у/н Б.Сангисүрэн
  4. у/х Б.Бат-Өлзий- у/н Г.Ганжад
  5. у/х Х.Гантулга - а/з Ж.Ням-Эрдэнэ
  6. у/х Д.Бат-Эрдэнэ- у/н Д.Тамир
  7. у/х М.Бадарч- у/н Ч.Хөхчирэнгэр
  8. у/н Б.Амарзаяа - у/н Ш.Шинэбаяр

Зургаагийн даваа

  1. у/з Б.Пүрэвсайхан- а/х Д.Аззаяа
  2. у/х Б.Бат-Өлзий- а/з Ж.Ням-Эрдэнэ
  3. у/х Д.Бат-Эрдэнэ- у/н Ш.Шинэбаяр
  4. у/х М.Бадарч- у/н Б.Сангисүрэн

Долоогийн даваа

  1. у/з Б.Пүрэвсайхан - у/х М.Бадарч
  2. у/х Б.Бат-Өлзий - у/х Д.Бат-Эрдэнэ

Наймын даваа

  1. у/х Д.Бат-Эрдэнэ - у/х М.Бадарч

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?