КЛИВЛАНД КАВАЛЕРС УЛИРЛЫН 29 ДЭХ ЯЛАЛТАА АВАВ

2018-01-29  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр долоон тоглолт явагдаж өндөрлөлөө. Кливланд Кавалерс талбайдаа Детройт Пистонсыг хүлээн авч 121:104-өөр илүүрхлээ.

Леброн Жэймс багаа тэргүүлж талбайд 38 минутыг өнгөрүүлэхдээ 25 оноо, 14 оновчтой дамжуулалт өгч, найман удаа самбараас бөмбөг авчээ. Мөн төвийн тоглогч Кевин Лав үүргээ сайн гүйцэтгэж 20 оноо авсан юм. Тэрээр холын зайнаас зургаан удаа шидэж дөрвийг нь унагажээ.

Харин Пистонсоос Энтони Толливер, Табиос Харрис нар багаа тэргүүлж 20 оноо авсан ч бусад нь хангалтгүй тоглолт үзүүлсэн юм.

Мөн Филаделфиа 76 талбайдаа Оклохама Сити Тандрыг хүлээн авч 112:122-оор улирлын 22 дахь хожигдлоо хүлээсэн. Тандраас холбогч Уэстбрүүк багаа тэргүүлж 37 оноо авч багаа хожилд хөтөлсөн байна. Филаделфиа 76-аас Жоел Эмбийд 27, Бен Симмонс 22 оноо авса баг нь ялагджээ.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн :

Милауки бакс 110:96 Чигаго буллс

Финикс санс 102:113 Хьюстен Рокетс

Лос Анжелес клипперс 112:103 Нью Орлиан Пеликанс

Сан Антано спүрс 113:98 Сакраменто Кингс

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?