ХҮНИЙ БИЕИЙН ШИНГЭНИЙ ҮҮРЭГ

2018-01-30  

Манай цэнхэр гарагийн 70% ус, 30% хуурай газар. Тэгвэл хүний биеийн жинд эзлэх 70% хувь нь ус, шингэн.

Энэ шингэний эзэлхүүнээр би эрүүл явдаг. Тэгэхээр хүний биеийн шингэний хэрэглээг судалсан судалгаа тив бүрт бий.

Тив бүрийн байгал орчин, цаг уур эрс тэс өөрчлөлттэй тиймээс хоногийн шингэний хэрэглээний хэмжээ, мэдээж харилцан адилгүй, ажил эрхлэлт, биед нийлэгжих шим тэжээл, хүйтэн, чийглэг, хуурай, цөлжилтөөс шалтгаалж, тухайн тивд амьдарч байгаа хүний генийн мутацын өөрчлөлтийн байдлаас шингэнийг биед агуулах агууламж, бодисын солилцооны хурдаас хамаарч шингэний солилцоо маш чухал асуудал юм. Хүн хоногт шаардлагатай шингэний 20%-ыг хоол хүнсний агуулагдахуунаас, 80% ус, ундаанаас авдаг.

Шингэн дутагдлын шинж :

Таны толгойг өвтгөнө.

Та шингэний дутагдалд орсон үед таны биеийн серотонины хэмжээ буурах бөгөөд энэ нь таны толгойг өвтгөнө. Таны толгой өвдвөл нэгээс хоёр аяга ус ууж таны өвчин намдах эсэхийг үзээрэй.

Таны сэтгэл санаанд нөлөөлнө

Бухимдалтай байна уу? Тэгвэл аяга ус уух нь таныг тайвшруулна. Нэгэн судалгаагаар таны биеийн шингэний хэмжээ 1%-р буурахад л таны анхаарал төвлөрөл буурч, толгой өвдөх болон цухалдуу болно.

Таны арьсыг хуурайшуулна

Арьсаа эрүүл бөгөөд сайхан байлгах бас нэг нууц нь хангалттай хэмжээний ус байнга уух. Арьсыг чийгшүүлэх хамгийн шилдэг арга нь гаднаасаа бус дотроосоо байдаг. Таны амьдралын хэвшлээс хамааран өөрийн уух усны хэмжээгээ тодорхойлох бөгөөд та байнга дасгал сургуулилалт хийдэг эсвэл их хэмжээний кофеин хэрэглэдэг бол илүү их хэмжээний шингэн хэрэглэх хэрэгтэй.

Таныг ядраана

Таны биед шингэн дутагдсан үед таны цусны даралт багасаж, зүрхний цохилт ихсэх бөгөөд таны тархинд очиж буй цусны хэмжээ багасах болно. Иймээс таны тархи тань ихээхэн ядрах аюултай.

Таны амьсгалаас эвгүй үнэр үнэртүүлнэ

Шингэний дутагдал нь таны амьсгалыг эвгүй үнэртэй болгодог. Шүлс нь маш чухал бактерийн эсрэг үүргийг амны хөндийд гүйцэтгэдэг. Таны биед шингэн дутагдвал шүлсний хэмжээ багасах ба энэ нь бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд энэ бактери нь эвгүй үнэр үүсгэх боломжтой.

Таныг бээрэг болгоно

Шингэний дутагдалд байхдаа та илүү бээрэг болох боломжтой. Учир нь таны биеийн цусны урсгал нь багасах бөгөөд энэ үед таныг илүү бээрэг болгодог байна.

 Бидний хэрэглэж байгаа хоол хүнсний найрлага хэт чихэрлэг, давслаг болсоноос таргалалтын өвчинд нэрвэгдэж, цусны эргэлтийн болон дотоод шүүрлийн алдагдалд орж чихрийн шижин үүсгэх боллоо.

ДЭМБ-аас сахарын хэрэглээг амьдралын турш бууруулах, хүн амын сахарын хэмжээг нийт илчлэгийн хэрэглээний 10%-иас хэтрүүлэхгүй байх, цаашид энэ хэмжээг 5%-иас доош буулгахыг зөвлөмж болгосон. (ДЭМБ, 2015)

Хүүхэд, өсвөр насанд өсөлт, хөгжил эрчимтэй явагддагаас, хоол, шимт тэжээл, шингэний зөв, зохицуулга маш их шаардлагатай. Энэ насныханд шингэн дутагдах, усгүйжил элбэг тохиолддог учраас биеийн дулаан зохицуулалт алдагдаж, цус, цөсний өтгөрөл болж, шимт тэжээл болох уураг, эрдсийн солилцооны алдагдалаас бодисын солилцоо муудах, зүрх судас, амьсгалын дутагдал үүсгэдэг.

Иймд хийжүүлсэн ундаа, жимсний ундаа, хүч тамирын ундаа, амтлаг ус, нэмэгдэл концентрат зэрэг чихэрлэг бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулах, ундааны хэрэглээг бууруулах, архи, тамхины хэрэглэхгүй байх арга хэмжээнүүд халдварт бус өвчлөлийг бууруулах, амьсгал, амьсгалын дээд амын өвчнөөс сэргийлж чаддаг байна.

Илүүдэл жинтэй хүүхдүүдийн ихэнх нь чихэрлэг ундаа хэрэглэдэг, олон давтамжтайгаар шингэн уудаг байна. Харин ус, цай, сүүний хэрэглээ илүүдэл жинд нөлөөлөхгүй гэсэн судалгаа бий.

Хүүхдэд хоногт шаардлагатай усны хэмжээ 2 насанд 1350-1500 мл, 4 насанд 1600-1800 мл, 6 насанд 1800-2000 мл, 10 насанд 2000-2500 мл, 14 насанд 2200-2700 мл,18 насанд 2200 мл байхаар тооцдог.

Чихэрлэг ундааг 14-с доош насны хүүхэд илүү хэрэглэж байгаа нь халдварт бус өвчлөлийн суурь шалтаг болж байна. Ялангуяа 9-с дээш насны хөвгүүдийн шингэний хэрэглээ туйлын хангалтгүй байдгийг эцэг эхчүүд анхаарах шаардлагатай.

 

 

Б. БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?