АРСЕНАЛ АУБЕМЯНГИЙГ ЭГНЭЭНДЭЭ ЭЛСҮҮЛЭХ ҮҮ?

2018-01-31  

Өвлийн солилцоо наймааны цонх нээгдээд буй энэ өдрүүдэд багууд өөр өөрсдийн бүрэлдэхүүнээ зузаатгасаар байна. Гол довтлогч Алексис Санчесийг Манчестер Юнайтед руу зараад буй Арсенал Бориусса Дортмундын Аубемянгийг 60 сая фаундаар элсүүллээ.

Дортмундын удирдлагууд Габон довтлогчийн төлөө хангалттай мөнгө амласан багтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм. Аубемянг нэгдүгээр сарын 14-нд явагдсан Дортмунд болон Уолфсбург багуудын тоглолтод оролцоогүй нь багаас явах магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.

Тэрээр Дортмундын төлөө энэ улиралд 24 тоглолтод оролцож 21 гоол оруулаад байна. Аубемянг Английн премьер лигид хүч үзэх анхны Габон тамирчин болоход ойрхон байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?