"БАРЫН НҮД" БУЮУ БАЯРМАГНАЙН ТӨВЛӨРӨЛТ  (Цуврал фото сурвалжлага)

2018-01-31  

СПОРТЫН МАСТЕР МӨНХСАЙХАН

Дээд Лигийн тэмцээний эхний тойрог өндөрлөхөд ганцхан тоглолт үлдсэн. Лигэд ширээний теннисний 8 үеийн төлөөлөл болох шилдэг 50 теннисчэн хурд хүчээ үзэж буй. Хамгийн ахмад нь спортын мастер Мөнхсайхан. Тэрбээр Төмөрт Транс багийн гуравдугаар ракетаар тоглож буй. Ази барилттай. Ширээнд шахаж, барьж тоглодог. Топс сайн барьдаг, зүүн, баруунаас ижил довтолдог. Баруунаас шавхуурдаж цохисон цохилтыг нь буцаахад бэрх. Ид үедээ бүх сайччуулыг, тэр дундаа улсын 5 удаагийн аварга Т.Болдыг хожиж нэгбүрчилсэн төрлөөр хотын аварга болж байсан түүх түүнийх. Ахмадын олон удаагийн аварга. Одоо Хан-Уул дүүрэгт ширээний теннисний багшаар ажилладаг. 1980-аад оны төлөөлөгч.

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР С.ГАЛБАДРАХ

1990-ээд оны үеийн гол төлөөлөгч. Улсын аваргад 11 удаа финалдсан теннисчин түүнээс өөр байхгүй. 3 удаагийн аварга. Энэ удаа "Актив Зууч" багийг бүрдүүлэн оролцож буй. Хоёр сарын өмнө Японд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд азгүйтэж, хүрэл медалиа алдаж, тивдээ шагналт 5-р байрт шалгарсан. 1990-ээд оны гол төлөөлөгч. Улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, Л.Алтантулга, спартакиадын аварга З.Төрболд нарын багш. Одоо холбооныхоо ерөнхий нарийн даргийн үүрэгт албатай.

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Т.ЭНХТӨР

Улсын гурван удаагийн аварга С.Галбадрахын шилийг дарж гарч ирсэн. Теннис тоглохын төлөө төрсөн гэж Холбооны ерөнхийлөгч асан Чулуунбат үнэлдэг байса. Англи улсыг зорьж тенниснээсээ холдсоноос болж тун хожуу аварга болсон. Солгой тоглогчдоос Цэдэнбалжир, Лхагвасүрэн, Билэгт нарын хамт аваргын тавцанд залардаг. 

Өд шиг хөнгөн тоглодог, хурдтай, тэсрэлттэй тоглолтыг урьтал болгодог. Талбайг сайн харж тоглодог, хараатай тоглогч ч гэдэг. Энэ удаа "Хаан даатгал" багт тоглож буй. Одоо холбооны шигшээ багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлыг эрхэлдэг.

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Б.БАЯРМАГНАЙ

Монголын Ширээний Теннисэнд хөгжилд тоглогчийн хувьд шинэ техник, шинэ тоглолтыг авчирсан гэдэг. Багш нь олимпийн хос тоглолтын мөнгөн медальт Өмнөд Солонгосын теннисчин Пак Жи Хён. (Одоо хүртэл Өмнөд Солонгосын өсвөрийн шигшээгээ хариуцдаг. ) Түүний удирдлага дор 1999, 2000 онд Монгол улсын хошой аварга болсон. Хоёуланд нь, тухайн үедээ амжилтынхаа оргилд гялалзаж явсан олон улсын хэмжээний мастер С.Галбадрахтай финалдсан байдаг. Европ, баруун барилтай. Техникийг хамгийн зөв эзэмшсэн гэж нөхөд нь зөвшөөрдөг. Баруун, зүүн талаа ижил тэгш хөгжүүлж чадсан давуу талтай. Мөн л Солонгос улсад суралцахаар одоогүй бол аваргын тоогоо үлэмж ихээр ахиулах нэгэн байсан гэж үздэг. " Дэлгэрэх хотхон" багийн ахлагчаар тоглож буй.

 

 

 

 

 

 

 

Фото зургийг Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

 

 

Фото зургийг Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганаа:Баяр хүргэе 2018-01-31
Зоригоо: Аятайхан мэдээлэл байна 2018-01-31
Мэндээ:Зураг гоё гарчээ 2018-01-31
Цэлмүүн: Аварга болох амаргүй. Аваргууд аваргаар л төрдөг 2018-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?