СОУНСИ СИТИ ТОЙРОГ ДАРААЛЖ ТОМ БАГУУДЫГ БУУЛГАЖ АВЛАА

2018-01-31  

Английн премьер лигийн 25 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Өмнөх тойрогт Ливерпүүлийг хожоод байсан Суонси сити энэ удаа Арсеналтай тулж 3:1-ээр хожиж шуугиан тарив. Тоглолтын эхний гоолыг 33 дахь минутанд Начо Монреал оруулсан бол үүнээс нэг минутын дараа Суонси ситигээс Самуэл Рэемонд Клукас гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Харин шийдвэрлэх хоёрдугаар үеийн 61 дэх минутанд Жордан Аяу гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан бол Самуэл Рэемонд Клукас хоёр дахь гоолоо 86 дахь хоромд оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Ингэснээр Соунси сити 23 дахь оноогоо авч 17 дугаар байрт дэвшлээ.

Мөн энэ Ливерпүүл Хадесфелдтауны талбайд зочилж 3:0-ээр ялалт байгуулжээ. Улаануудаас Эмре Жан, Роберто Фирмино, Мухамед Сала нар гоол оруулсан байна. Одоогоор Юрген Клоппын баг 50 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байна. 

25 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнөө шөнө явагдана.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?