МОНГОЛ ЭМЧИЙН БҮТЭЭСЭН МЭС ЗАСЛЫН БАГАЖ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ШАЛГАРЧЭЭ

2018-01-31  

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-ыг Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ.

Ц.Лочин эмч өөрийнх нь өдөр тутамд хийдэг хэвлийн нээлттэй болон дурангийн мэс заслын үед хамгийн их тохиолддог технологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээрх мэс заслын үед ашигладаг багажийн оновчтой загварын шийдлийг зохион бүтээсэн бөгөөд түүний энэхүү бүтээлийг Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас мэргэжлийн шинжээчийн нарийн шалгуурын дагуу удаан хугацаанд шалгасны үр дүнд ийнхүү “Оновчтой технологи” хэмээн шалгаруулсан байна. 

Энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол улсад 1986 оноос хойш өнөөг хүртэл инженер мэргэжлийн 19 хүн хүртэж байсан бол 20 дахь нь анх удаа Анагаах ухаан, Эрүүл Мэндийн салбарын эмч мэргэжилтэн авч байгаагаараа онцлог юм.  Шагналыг Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүд болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ өдөр гардуулан өглөө.

 

 

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hhhhpppp:bayr hvrgie 2018-01-31
хррррррл:ямар сайхан мэдээ вэ 2018-01-31
гантуяа:мундаг эмч шүү маш их баярлалаа 2018-11-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?