МАНЧЕСТЕР ЮНАЙТЭД, ЧЕЛСИ БАГУУД БҮДЭРЛЭЭ

2018-02-01  

Английн премьер лигийн 25 дугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж өндөрлөлөө.

Энэ өдөр лигийн дэд байрт бичигдэж буй Манчестер Юнайтед, Тоттенхэмийн “Уэмбли” цэнгэлдэхэд зочилж 2:0-ээр ялагдлаа. Тоглолт эхлээд 11 секунд өнгөрч байхад Дани хагас хамгаалагч Кристиан Эриксон гоолдож Тоттенхэмд тэргүүлэл авчирсан бол 28 дахь минутанд Фил Жонес өөрийнхөө хаалганд гоол оруулж багаа хөөдсөн. Тоглолтын эхний хагасд хоёр гоол оруулсан Тоттенхэм найдвартай хамгаалж гоол алдсангүй. Ийнхүү Лондоны Тоттенхэм 48 дахь оноогоо авч хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна.

Мөн Челси талбайдаа Боурнмутыг  хүлээн авч 3:0-ээр бут ниргүүлсэн нь энэ тойргийн гол дуулиан байв. Интоорнуудаас Калум Уилсон, Жуниор Станислас, Натан Аке нар гоол оруулжээ.

Сток сити 0:0 Уатфорд

Эвертон 2:1 Лестр сити

Нью Касл 1:1 Бөрнли

Саутхэмптон 1:1 Брайтон хов албион

Манчестер сити 3:0 Уэст бром

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?