Нүүр   /  

УЛСЫН АВАРГА МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

2018-02-01  



Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Улсын хэмжээнд тодорсон Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна.  Тэгвэл Ховд аймгаас Улсын аварга малчин 7, Улсын аварга тариаланч 4, Улсын хошой аварга малчин 1 төрөн гарчээ. Тухайлбал:

 

1.Улсын Аварга МАЛЧНААР

Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Магсарын Батхүү, Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам, Манхан сумын Зэрэг багийн малчин Бямбаагийн Дэчингончиг, Цэцэг сумын Хөшөөт багийн малчин Бямбаагийн Машбат, Мянгад сумын Чацаргант багийн малчин Цэвэгмидийн Бямбадорж, Алтай сумын Алтангадас багийн малчин Баасанхөхийн Оюунбаатар, Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан нар шалгарсан бол


2.Улсын аварга тариаланчаар

Ховд аймгийн Булган сумын тариаланч Батжавын Төмөрбаатар;

Ховд аймгийн Буянт сумын тариаланч Намсрайн Хандхүү;

Ховд аймгийн Жаргалант сумын тариаланч Шагдармаагийн Оюунжаргал;

Ховд аймгийн Ховд сумын тариаланч Жумагалийн Адай нар

3.Улсын хошой аварга малчнаар

Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт нар шалгарсан байна. Улсын аваргуудын шагналыг Цагаан сарын өмнө гардуулан өгөх юм.

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?