БЛЕЙК ГРИФФИН БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ

2018-02-02  

Өнөөдөр үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд таван тоглолт явагдлаа.

Блек Гриффинээр бүрэлдэхүүнээ зузаатгаад буй Детройт пистонс талбайдаа Мемфис гризелсийг хүлээн авч эцсийн мөчид 104:102-оор буулгаж авлаа. Пистонсын “шинэ цэрэг”  Гриффин энэ өдөр талбайд 35 минутийг өнгөрүүлж 24 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа хожилд хөтөлжээ. Мөн Андрэ Драмонд 14 оноо авч үүргээ сайн биелүүлжээ. Мемфисээс Испани төвийн тоглогч Марк Гасол 19 оноо авч багаа тэргүүлсэн ч бусад нь хангалтгүй байж улирлын 33 дахь ялагдлаа хүлээсэн юм.

Мөн дорнод бүсийн шилдэг багууд болох Вашингтон Уизардс, Торонто Рэпторс тоглож Уизардс 122:119-өөр ялжээ. Нийслэлийн багаас Брэдли Бил гялалзаж 27 оноо авчээ.

Өнөөдөр явагдсан тоглолтуудын үр дүн :

Милауки Бакс 89:108 Миннесато Тимберволвэс

Хьюстэн Рокетс 102:91 Сан Антано спүрс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?