ЯМАР ӨНГӨТЭЙ ГАДИЛ ЖИМС БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ БЭ?

2018-02-05  

Гадил худалдан авахдаа бид юунд анхаарах вэ ? Тухайн дэлгүүр зарагдаж байгаа гадилыг сонгож авдаг. Худалдаанд ногооноос эхлээд, шар, хүрэн толботой гээд төрөл бүрийн өнгөтэй байдаг. Энэ нь жимсний боловсролт, ургах хугацаатай холбоотой юм. Гадилны гадаад хальсаны өнгөнөөсөө хамаарч зөвхөн амт төдийгүй эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар зөвлөе. 

Тэгвэл чухам алийг нь идэхэд хамгийн тохиромжтой вэ?

Ногоон гадил жимсний хальс хараахан бүрэн гүйцэд боловсроогүй байдаг.

Ногоон өнгөтэй гадил - Цусан дахь сахарын хэмжээг багасгаж, цусан дахь сахарын түвшинг зохицуулж, инсулины ялгаруултанд нөлөөлөхгүйгээр, эрдэс амин дэмийг нийлэгжүүлдэг. Ногоон гадил илчлэг багатай.

Боловсорсон гадил буюу шар нь ногооноос илүү амттай байдаг нь цардуул-глюкоз-фруктоз болж хувирдаг. Иймээс амтлаг сайхан байдаг ч, чихрийн шижинтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.

Шар гадил нь чөлөөт радикалуудаас хамгаалах  антиоксидантууд маш их байдаг.

Хальсан дээр хар цэгүүдтэй гадил илүү их боловсорсон байгааг илтгэнэ. Маш амттайаас гадна TNF-ийг хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг бодсныг агуулдаг.

Мөөгөнцөртсөн маягийн гадил нь маш эрүүл бөгөөд цусны даралтыг зохицуулж, маш их энерги нөхнө.

Харласан толбо бүхий хальстай гадил илүү боловсронгуй болсон жимс юм. Маш онцгүй харагддаг боловч, шим тэжээлийн маш сайн өгдөг. Ийм  гадил бол хамгийн амттай. Яс, булчингийн тогтолцооны үйл ажиллагааг сэргээдэг. Мөн стресс тайлж, сэтгэлийн зовлонг багасгаж чадна. Илүү их боловсорсон гадил нь дархлааны тогтолцоог бэхжүүлдэг байна. 

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?