ХАРРИ КЕЙН ПРЕМЬЕР ЛИГИЙН 100 ДАХЬ ГООЛОО ОРУУЛЛАА

2018-02-05  

Премьер лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт Лиерпүүл клуб талбайдаа Тоттенхэмийг хүлээн авч ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст 2:2-оор тэнцлээ.

Тоглолт эхлээд 3 минут өнгөрч байхад Улаануудын мэргэн бууч Мухамед Сала, Эрик Дайрын алдааг овжин ашиглаж тоглолтын тооны харьцааг нээсэн. Гоол алдсан зочид илүү довтолсон тоглолт үзүүлж байсан ч эхний үед гоол оруулж чадаагүй. Тэдний хичээл зүтгэл хоёрдугаар үеийн 80 дахь минутанд үр дүнгээ өгч Уиктор Ваняма гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм. Харин тоглолтын төгсгөл 90 дэх минутанд Сала дахин гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан ч нэмэлт цагийн 95 дахь минутанд Хари Кейн торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн байна. Энэ нь түүний премьер лигт оруулж буй 100 дахь гоол нь болсон юм. Ингэснээр Ливерпүүл 51 оноотой болсолн бол Тотенхэм 49 дэх оноогоо халааслажээ.

Энэ тойрогт лигийг тэргүүлэгч Манчестер сити Бөрнлигийн талбайд зочилж 1:1-ээр тэнцсэн бол Манчестер Юнайтед Хаддерсфейлдийг талбайдаа хүлээн авч 2:0-ээр буулгаж авчээ. “Улаан чөтгөр”-үүдээс Ромелу Лукаку, Алексис Санчес нар гоолдсон юм.

Арсенал 5:1 Эвертон

Лестер сити 1:1 Суонси сити

Кристал палас 1:1 Нью Касл

Боурнмут 2:1 Сток сити

Брайтон хөв албион 3:1 Уэстхэм

Уэстбром 2:3 Саутхемптон

 

 

Д.НЯМАА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?