ИРЭХ САРЫН 4-НД МЭРГЭЖЛИЙН БОКСЫН ТЭМЦЭЭН БОЛНО

2018-02-06  

Мэргэжлийн боксын нэгэн сонирхолтой халз тулаан манай улсад  ирэх сарын 4-нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд  эх орноо төлөөлөн мэргэжлийн боксын WBC холбооны 2002 оны залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох тулалдахаар болжээ. 38 настай түүний хувьд мэргэжлийн боксын рингэнд нийт 31 тулаан хийснээс 25 ялалт байгуулсан бөгөөд 22-д нь хүнд цохилтоор буулган авсан байна. 

Харин энэхүү тэмцээнд Г.Баяртогтохын өрсөлдөгчөөр 12 насаар дүү ОХУ-ын боксчин Зверяан Василий өрсөлдөхөөр болжээ. Түүний хувьд  сонирхогчдын боксын 2017 оны нефтьтэй орнуудын дэлхийн аварга юм байна.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төөгөө:амжилт 2018-02-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?