ТАЙЛОР ЗЭЛЛЕР МИЛОУКИ БАКС БАГТ НЭГДЛЭЭ

2018-02-07  

Милоуки Бакс, Брүүклин Нэтс багууд солилцоо хийх тохиролцоонд хүрлээ. Милоуки Бакс баг төвийн тоглогч Тайлор Зэллерийг авахаар болсон бол Брүүклин Нэтс баг хамгаалагч Рашад Вон, 2018 оны драфтын хоёрдугаар тойргийн эрхийг авах юм.

Брүүклин Нэтс багийн цалингийн цэсэнд $3.5 сая долларын сул зай байгаа юм. Мөн хамгаалагч Жэрэми Лин энэ улирлыг дуустал тоглох боломжгүй болсон тул тэд 6 сая доллароос ихгүй цалингаар өөр тоглогчийг багтаа авчрах боломжтой болж байгаа юм.

Өнөө жил 28 настай Тайлор Зэллерийн хувьд Милоуки Бакс багийн төвийн байрлалд Жон Хэнсоны хамтаар тоглохоор болж байна. Зэллер энэ улиралд 7.0 оноо, 4.6 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа юм. Тэрээр өмнө нь Кливленд Кавальерс, Бостон Сэлтикс багуудад тоглож байсан туршлагатай аж.

Харин  Рашад Вон 2015 оны драфтын 17 дах сонголтоор NBA–д хөл тавьж байсан юм. Дэлхийн хамгийн лигт гурав дахь улиралдаа тоглож буй түүний хувьд хүмүүсийн хүлээлтэд хүрсэн тоглолтыг хараахан үзүүлж амжаагүй байгаа юм. Тэрээр мэргэжлийн лигийн  карьертаа 3.1 оноо дунджилж байгаа юм.

 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?