ЗӨВ АЛХАЖ СУРАХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

2018-02-08  

Хүний алхаа гэдэг нь хөл болон гар хэмнэлтэйгээр солбилцож хөдөлсний дүнд дэлхийн татах хүчний төвөөс бие урагш болж буй хөдөлгөөнийг хэлдэг. Насанд хүрсэн хүн нэг минутад 90-120 удаа алхдаг байна.

Зөв алхалт гэдэг нь: Толгойгоо аль нэг тал руу хазайлгалгүй, цээж цэх, гэдэс бага зэрэг татаж, алхалтыг өсгийнөөс эхэлж гишгэн, бүтэн улан дээрээ биеийн хүндийн жинг тохируулан, өлмийгөөр түлхэж дуусгана.

Ач холбогдол: Алхах үед гарын булчин ажиллана, гэдэсний булчинг чангална, өвдөгний үеийг бэхжүүлнэ, хөлний улны ачааллыг багасгана, гуяны хэмжээ багасна, мөн тодорхой хэмжээний энерги шаарддаг ба зөв алхалж сурснаар тархинд очих уургийн хэмжээ нэмэгдэж, бодисын солилцоог нэмэгдүүлж улмаар хөдөлгөөний үр ашиг, ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг, чухал ач холбогдолтой юм.

 

ЗӨВ АЛХАЛТЫН ТЕХНИК

  •  Гараа зөөлөн хагас атгаж мөр сул тохойгоо ургаш хойш савж алхана.
  • Гарын хөдөлгөөн нь хөлийн хөдөлгөөний эсрэг тэнцвэрийг хадгалах алхалтын хурд хүчийг нэмэгдүүлнэ.
  • Алхалтын үед зөв амьсгалах хэрэгтэй. Тухайлбал: 1-2 алхалтанд амьсгал аваад 3-4 алхаандаа амьсгал гаргахад тохиромжтой.
  • Алхахаас өмнө ус ууж болно. Алхалтын дараа чихэрлэг болон исгэлэн ундааг аль болох хэрэглэхгүй байх  хэрэгтэй.
  • Бага зэргийн эрчимтэй алхах нь идэвхтэй хөдөлгөөний нэг хэлбэр бөгөөд хамгийн гол гол нь тогтмол хийснээр үр дүнгээ өгч, эрүүл мэндэд ач тустай байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?