Э.БЭХБАЯР, Т.ТУЛГА НАР ШИГШЭЭД ШАЛГАРЧЭЭ

2018-02-09  

Бөхийн чөлөөт барилдааны “А” зэрэглэлийн “Тахтийн цом” олон улсын тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон гавьяат тамирчин Э.Бэхбаяр амжилттай барилдаж шигшээд шалгарлаа. 

Э.Бэхбаяр эхний даваанд Армений Михран Жабуряныг удаах тойрогт Ираны Хамид Халилиг тус бүр ялж аваргын төлөө барилдахаар болсон юм.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д залуу тамирчин олон улсын хэмжээний мастер Т.Тулга аваргын төлөө барилдахаар шалгарсан.  Тэрээр Украины Василий Шуптар, Болгарын Филипп Новачков, Гүржийн Шота Партенадзег тус тус бүр ялж Ираны тамирчинтай аваргын төлөө барилдахаар шалгарчээ.

Үүнээс гадна 92 кг-д хүч үзсэн  ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзе, эзэн орны Амир Арсалан Татариг ялсан ч хагас шигшээд Ираны Араш Мохебид ялагдснаар хүрэл медалийн барилдах болжээ. 

Мөн  125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр ялсан ч шөвгийн наймд Ираны Жафар Натерид ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болжээ. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:00 цагаас үргэлжилнэ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?