"ПЁНЧАН-2018" ОЛИМПИЙН НААДМЫН ШИНЭ, СОДОН ЗҮЙЛС

2018-02-10  

undefined

Хүн төрөлхтний спортын их баяр наадам "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадам өчигдөр 19:00 цагт нээлтээ хийж оролцогч 91 орны төрийн далбаа БНСУ-ын тэнгэр дор мандлаа.

БНСУ - ӨВЛИЙН ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ

Өмнөд Солонгосчууд “цагаан” олимпийг зохион байгуулах эрхийн төлөө 2003 болон 2007 оны ОУОХ-ны санал асуулгад нэр дэвшиж байсан ч удаа дараа бүтэлгүйтэж байв. Гэсэн хэдий ч Өмнөдүүд бууж өгөөгүй, 3 дахь удаагаа буюу 2011 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон ОУОХ-ны 123-р их хурлаар дахин нэрээ дэвшүүлж нийт гишүүдийн талаас их хувийн саналыг хүртсэнээр Өвлийн XXIII Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олж авсан юм. Ийнхүү Өмнөд Солонгос Өвөл болон Зуны Олимпийн наадмыг хоёуланг нь хүлээн авсан 8 дахь, Азийн 2 дахь улс болов. 

undefined

undefined

"ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН ОЛИМПИЙН БАМБАРЫН БУУХИА

Эртний Грекийн домогт өгүүлснээр Прометей галын бурхан нь Зевс бурхнаас гал хулгайлан хүмүүст хүртээж, амьдрал бэлэглэсэн аж. Үүнийг баяр болгон тэмдэглэсэн нь эртний Олимпийн наадам дахь галт бамбар юм. Өдгөө энэхүү гал нь Грекийн Олимп уулан дахь Хестиагийн сүмд мөнх бадамлан асаж байдаг байна. Чухам энэ газраас олимпийн бамбарын буухиа эхэлж олимпийн наадам зохион байгуулах газарт хүрдэг аж.

Пёнчан-2018 Олимпийн наадмын бамбар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Грекийн "Олимп" уулнаас Инчон хотын нисэх онгоцны буудалд бууснаар буухиа эхэлж нийт 7500 гаруй хүмүүс оролцон БНСУ-ын ихэнх хотоор 101 хоногийн турш 2018 км замыг туулан өчигдөр Пёнчан олимпийн цэнгэлдэх хүрээлэнд бадамлан асав. 

Бамбарын буухианд Олимпийн түүхэнд анх удаа "РОБОТ" оролцов. "ХЮБО" нэрт энэхүү робот нь БНСУ-ын Шинжлэх ухаан, Технологийн Их Сургууль(КАИСТ)-ийн баг зохион бүтээж, 2015 онд Дэлхийн "Гамшгаас Хамгаалах Робот" тэмцээнд түрүүлсэн аж. 

undefined

undefined

Өчигдөр бамбарын буухиаг эцэслэж, БНСУ-ын уран гулгалтын "Хатан хаан" Олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Ким Юна мөсөн дундаас гал өргөж, бамбар бадамлуулснаар "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадам эхлэв. 

undefined

undefined

undefined

"ДРОН" ТАВАН ЦАГИРАГ

Олимпийн нээлтийн ёслолд үзүүлсэн тэнгэрт гэрэлтэх энэхүү таван цагираг нь ямар нэгэн "компютерийн засвар" орсон бичлэг биш аж. Харин 1218 ширхэг нисдэг бичил "Дрон" ашигласан ажээ. Энэхүү гайхамшигт үзүүлбэр нь Дэлхийн "Гиннэсс"-ийн шинэ амжилт болон тэмдэглэгдэв.

 

 

Эх сурвалж : МҮОХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?