САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ЦУВРАЛ БАРИЛДААН СУМЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-02-12  

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар өчигдөр эхэлсэн билээ.

Өнөөдөр буюу 12-ны өдөр сумын цолтой болон залуу бөхчүүд барилдаж байна. 

Харин хоёрдугаар 13, 14-нд аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан, өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болохоор товложээ.

Ийнхүү  сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд бүртгэх аж.

 

 

М.ЦАЦРАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?