Эм уухын өмнө ард нь бичсэн тоог сайтар ажиглаарай. Тэр тоо тухайн эмийг зохистой хэрэглэхэд тань тань тусална. Эмийн ардах тоо дор дурьдсан анхааруулга зөвлөгөөг заадаг билээ.
1. Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл автомашин жолоодох, суурь машин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.
2. Эмийг хэрэглэх үедээ согтууруулах ундаа бүү хэрэглэ.
3. Сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.
4. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэхээ болино.
5. Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.
6. Уг эм шээсний өнгө хувиргана.
7. Эмийг галаас хол хадгална.
8. Хэлэн доор тавьж хэрэглэнэ.
9. Хоногт наймаас илүү шахмал хэрэглэж болохгүй.
10. Хоногт 3, долоо хоногт 6-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.
11. Хоолны дараа эсвэл хоол идхээс өмнө хэрэглэнэ.
12. Өлөн үед, эсвэл хоол идхээсээ нэг цагийн өмнө хэрэглэнэ.
13. Багаар түрхэх, дусаах
14. Эмийг уухаасаа өмнө сэгсрэх хэрэгтэй.
Жишээ нь: магнийн сульфатын уусмалын ард 12,14 гэсэн тоо байдаг. Иймээс энэ эмийг өлөн үед эсвэл хоол идхээсээ өмнө хэрэглэнэ гэсэн үг. Ингэхдээ уухаасаа өмнө сэгсрэх хэрэгтэй. Парацетамолын шахмалд 9 гэсэн тоо байдаг. Энэ нь хоногт 8-с илүү хэрэглэж болохгүй гэсэн үг.