Монголын мөсөнд авирагчид тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртлээ. Мөсөнд авиралтын Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Чонсонг хотод болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд улсаа төлөөлж, долоон тамирчин өрсөлдсөнөөс Н.Хэрлэн мөнгө, Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ. Тус тэмцээнд 18 орны 100 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай баг тамирчид үргэлжлүүлэн Дэлхийн цомд өрсөлдөх аж.
М.ЦАЦРАЛ