АМЕРИКЧУУД СНОУБОАРДЫН ТӨРӨЛД НОЁРХОЖ БАЙНА

2018-02-15  

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн сноубоардын халфпайп төрлийн тэмцээн болж өндөрлөлөө.

Халфпайпын төрөлд АНУ-ын тамирчин Шон Уайт 97.75 оноогоор алтан медаль хүртлээ. Тэрээр дөрвөн олмпод орж гурваас нь алтан медаль зүүж байгаа юм. Энэ АНУ-ын хувьд өвлийн олимпоос авч буй 100 дахь алтан медаль юм.

Мөнгөн медалийг Японы тамирчин Аяуми Ирано хоёр дахь оролдлогоороо 95.25 оноо авч зүүжээ. Тэрээр Сочигийн олимпоос мөнгөн медаль хүртсэн амжилтаа бататгаж буй нь энэ юм.

Харин хүрэл медалийг Австралийн тамирчин Скотти Жемс 92 оноогоор хүртжээ. Жемс 2015, 2017 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж алтан медаль зүүж байсан билээ.

 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?