ЛИВЕРПҮҮЛ ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРАХ БОЛЗЛОО ХАНГАЛАА

2018-02-15  

Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Аваргуудын лигийн таван удаагийн аварга Ливерпүүл клуб Португийн талбайд зочилж 5:0-ээр бут ниргэж дараагийн шатанд шалгарах болзлоо хангав.

Энэ тоглолтод Сенегалийн “хар алт” Сайдо Мане хетрик хийж багаа хожилд хөтөлсөн байна. Улаануудаас Роберто Фирмино болон Мухамед Сала нар тус бүр нэг гоол оруулж нэмэрлэжээ. Талбайдаа 5:0-ээр ялагдсан Порту хоёр долоо хоногийн дараа Ливерпүүлийн Анфилд рөүд цэнгэлдэхэд зочилж зургаан гоолын давуутай хожиж байж дараагийн шатанд шалгарах хүнд даалгавартай туллаа.

Ийнхүүү Ливерпүүл есөн жилийн дараа аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарч өрсөлдөгчөө 5:0-ээр буулгаж авлаа.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга