ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-02-16  

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан сар шинийн барилдаан өргөн дэлгэр боллоо. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нараар манайлуулсан шилдэг 256 бөх зодоглов. Өнгөрсөн оны  аравдугаар сараас хойш өргөөнд зодоглоогүй байсан улсын арслан Ц.Содномдорж энэ өдөр зодоглож олон бөх сонирхогчдыг баярлуулав. Харин улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын начин Э.Даш нар нохой жилийн сар шинийн барилдаанд зодоглосонгүй.

Бөхийн барилдааны нэгийн давааны эхэнд улсын заан Д.Бумбаяр Өвөрхангайн аймгийн харцага Б.Гүнсумьяад, улсын харцага Д.Батболд Өвөрхангайн аймгийн харцага Х.Энхчулуунд, улсын харцага Т.Амартүвшин Завханы аймгийн харцага Г.Анхбаярт  тус бүр өвдөг шороодов. Мөн улсын арслан До.Ганхуяг энэ даваанд Арханхангайн аймгийн харцага Б.Батсайхантай удтал хүч үзээд барьц сонгож даваа авсан. Гэсэн ч залуу харцага Б.Батсайхан тахим өгөхөөс татгалзахад нь арслан элэг бүсээ тайлаад орж байгаа харагдсан.

Зүүний манлай улсын аварга Г.Эрхэмбаяр дөрвийн даваанд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд хутгуулж унасан бол С.Мөнхбат аварга аймгийн арслан Г.Ганбаатарт унав. 

Энэ өдөр УИХ-ийн гишүүн дархан аварга “Ирээдүйн аварга”  шагналаа Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Төрмөнхийн  Бэгзсүрэнд гардуулав. Тэрээр сар шинийн барилдаанд барилдаанд амжилттай барилдаж аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ, улсын начин Э.Ванданцэрэн, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Х.Мөнхбаатар нарыг өвдөг шороодуулсан юм.

Мөн “Улаанбаатар хивс” компаниас цахиур хагалах бөхийн шагналыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Даваа-Очирт гардуулав. Б.Даваа-Очир энэ өдөр аймгийн арлсан Б.Ганзориг, улсын начин Б.Батжаргал, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, улсын арслан Н.Батсуурь нарыг давсан юм.

Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья

Тавын даваа

  1. У.А Ч.Санжаадамба-У.Н Г.Баасандорж
  2. У.Ар П.Бүрэнтөгс- А.А Т.Бэгзсүрэн
  3. У.Ар Ц.Содномдорж-А.А Г.Ганбаатар
  4. У.Ар Р.Пүрэвдагва-У.Х А.Цацабшир
  5. У.З Б.Батмөнх-А.А Б.Даваа-Очир
  6. У.З Н.Түвшинбаяр-У.Н Д.Анар
  7. У.Х Т.Баасанхүү-У.Н Б.Амарзаяа
  8. У.Х Б.Бат-Өлзий-А.З Б.Түмэндэмбэрэл 

Зургаагийн даваа

  1. У.А Ч.Санжаадамба-У.З Б.Батмөнх
  2. У.Ар П.Бүрэнтөгс- У.Х А.Цацабшир
  3. У.Ар Ц.Содномдорж-У.З Н.Түвшинбаяр
  4. У.Х Т.Баасанхүү-У.Х Б.Бат-Өлзий

Долоогийн даваа

  1. У.А Ч.Санжаадамба- У.Ар П.Бүрэнтөгс
  2. У.Ар Ц.Содномдорж- У.Х Б.Бат-Өлзий

Наймын даваа

  1. У.Ар П.Бүрэнтөгс- У.Х Б.Бат-Өлзий(түрүүлсэн)

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?