ИМОБИЛЕ ДУБЛЬ ХИЙЖ БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ

2018-02-20  

Италийн “Сери А” лигийн 25 дугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо.

Сүүлийн гурван тойрогт дараалж хожигдоод байсан Лацио “Стадио Олимпика” цэнгэлдэхдээ Эллас Верона клубийг хүлээн авч 2:0-ээр ялалт байгууллаа.

Тоглолтын эхнээс талбайн эзэд илүү тоглолт үзүүлж  байсан ч Савич, Лулич нар гоол оруулах боломжоо ашиглаж чадаагүй. Улмаар эхний үе 0:0-ээр өндөрлөсөн. Харин тоглолтын шийдвэрлэх хоёрдугаар үеийн эхэнд 55 дахь минутанд авьяаслаг Итали довтлогч Имобиле  Луйс Албертогийн гоёмсог дамжуулалтаар гоолдож багтаа тэргүүлэл авчирчээ.  Мөн 60 дахь минутанд Имобиле хоёр дахь гоолоо оруулжээ. Тэрээр “Сери А” лигийн мэргэн буучдын жагсаалтыг 22 гоолтойгоор тэргүүлж байгаа юм.

Лацио 49 оноотойгоор лигийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бол Эллас Вероно 16 оноотойгоор 19 дүгээр бичигдэж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?