БНСУ-ЫН ПЁНЧАН ХОТНОО СҮҮЛИЙН 20 ЖИЛД ТОХИОГООГҮЙ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖЭЭ

2018-02-20  

Өчигдөр буюу 2-р  сарын 19-ны өдөр хоёр хүний чарга буюу бобслейн төрөлд тамирчдын дунд гал гарсан ширүүн өрсөлдөөн болж өндөрлөлөө. Эхний таван байрт орсон тамирчдыг ердөө секундын дөрөвний нэгтэй тэнцэх хугацаа заагласан бөгөөд  Канадын хос Жастин Крипс болон Александер Копач нар дөрвөн гарааны дараагаар нийт гурван минут 16.86 секундын амжилт үзүүлсэн юм. Харин Германы хос Францеско Фредрих болон Торстен Маргис нар мөн тэдэнтэй ижил үзүүлэлттэй барианд орсон байна. Энэхүү амжилтаар Канад болон Герман улсууд олимпийн наадмын алтан медалийг хамт хүртэхээр болжээ.  1998 оны Японы Нагано хотноо болсон олимпийн наадмын энэ төрөлд Итали болон Канадын хос гурван минут 37.24 секундээр алтан медалийг хуваан хүртэж байсан түүхтэй. Ийнхүү БНСУ-ын Пёнчан хотноо сүүлийн 20 жилд тохиогоогүй үйл явдал болсон байна.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?