КЛИВЛАНД КАВАЛЕРС ТАЛБАЙДАА ЯЛАГДЛАА

2018-02-23  

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолт өндөрлөж улирлын тоглолтууд явагдаж эхэллээ.

Улирлыг 34 хожилтойгоор үргэлжлүүлж байсан Кливланд Кавалерс талбайдаа Уашингтон Уизардсыг хүлээн авч 110:103-аар ялагдсан байна. Энэ өдөр Уизардсаас Бредли Бил 18 оноо, есөн оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн юм. Мөн Томас Сатаронски талбайд 31 минутыг өнгөрүүлж 17 оноо авч үүргээ сайн биелүүлжээ. Тэрээр долоон удаа довтолгоо хийж зургааг нь оноо болгожээ.

Харин талбайн эздээс Леброн Жеймс 32 оноо, есөн самбар, найман оновчтой дамжуулалт өгсөн ч багийн бусад тамирчид хангалтгүй тоглож 24 дэх ялагдлаа хүлээсэн байна.

Энэ өдөр явагдсан бусад тогллтуудын үр дүн

Брүүклин нетс 96:111 Шарлотт Хорнетс

Нью Иорк никс 120:113 Орланда Мэжик

Филаделфиа 76 116:115 Чикаго Буллс  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?