Б.ЭРХЭМБАЯР, Л.ЭНХРИЙЛЭН НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-02-24  

Олон улсын жүдо бөхийн хобооноос зохион байгуулдаг Дюссельдорфын 'Гранд слам' тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж медалийн эзэд тодров. 66 кг-ын жинд зодоглосон оюутны универсад наадмын мөнгөн медальт  үндэсний шигшээ багийн тамирчин Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медалийн болзол хангав. Тэрээр хүрэл медалийн төлөө нутаг нэгт тамирчин Д.Алтансүхийг ялсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Чингис хаан гранд приксын аварга, залуучуудын ДАШТ-ны мөнгөн медальт 'Сүлд' спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн барилдаж хүрэл медаль зүүсэн байна.

Энэ өдөр татамид гарсан дэлхийн аварга Г.Болдбаатар зодоглож Гүржийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?