ОРОСЫН ХОККЕЙЧИД 20 ЖИЛИЙН ДАРАА ШИГШЭЭД ШАЛГАРАВ

2018-02-24  

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн наадам маргааш өндөрлөнө.

Олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг эрэгтэйчүүдийн хоккейн хагас шигшээ тоглолтууд болж Оросын олимпийн баг Чехийг 3:0-оор хожиж, финалд шалгарлаа.

Оросын багийн хувьд хамгийн сүүлд 1998 онд Наганогийн шигшээд шалгарсан. Харин Германы баг шуугиан тарьж Канадыг хожиж анх олимпийн аваргын төлөө тоглохоор шалгарчээ.

Олимпийн наадмын хүрэл медалийн төлөө Канад Болон Чехийн багууд тоглох юм. 

Оросын хоккейн шигшээ баг 4 жилийн өмнө Сочигийн өвлийн олимпийн наадамд тавдугаар байр эзлэж байсан билээ

 

Д.НЯМАА

Оросын хоккейн шигшээ баг 4 Жилийн өмнө Сочигийн өвлийн олимпийн наадамд тавдугаар байр эзлэж байсан билээ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?