ОРОСЫН ХОККЕЙН ШИГШЭЭ АНХ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛОВ

2018-02-25  

Өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хоккейн төрөлд ОХУ-ын олимпийн баг 26 жилийн дараа алтан медаль хүртлээ. Тэд шигшээд Сочигийн олимпийн аварга Канад, Швед зэрэг хүчирхэг улсуудыг хожсон Германы багтай өрсөлдөж нэмэлт цагт 4:3-аар хожсон юм.

Оросын багаас 97 дугаартай Никита Гусев гялалзаж баг нь 3:2-оор хожигдож явах үед тооны харьцааг тэнцүүлж, улмаар нэмэлт цагт хожлын гоолын дамжуулалтыг Крилл Капризовт өгч багаа аварсан.

Оросын баг 1992 оны Францын Альбервил хотод зохиогдсон олимпийн наадамд Зөвлөлт холбоот улс нэрийн дор оролцож Канадын багийг буулгаж авснаар алтан медаль хүртэж байсан юм.

Харин дөрвөн жилийн өмнө нутагтаа зохиогдсон Сочигийн олимпод аварга цолоо эргүүлэн авчирна гэж хөгжөөн дэмжигчид нь найдаж байсан ч бас л бүтэлгүйтэж Финландад хожигдож хоосон хоцорсон билээ. 

Хоккейн тэмцээний хүрэл медалийг аваргаа хамгаалах зорилготой Пёнчанд очсон Канадын залуус Чехийн шигшээг 6:4 буулгаж авснаар зүүсэн.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Анх удаа гэнэ үү. Битгий тэнэгтээд бай. 2018-02-25
Aagii:ene Yamar tenegtdeg bna shde !!! Ankh udaa gej yaj bichij Chadian bnaaaaaa ????!!!!! Ene medleggui huniig ****uulaachee!!! 2018-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?