Сармис байгалийн гаралтай антибиотек юм. Олон өвчинг сармисаар эдгээж болно.
Сармисыг хальслан угааж цэвэрлэн чихний омогт таарахаар өөлж чихэвч маягаар суурилуулан унтахад чихний өвдөлтийг дарна.
Дунд чихний даралтыг тэнцвэржүүлсэнээр шуугих, хамар битүүрэх, ор дэрнээс орох бичил биет паразитуудаас хамгаалж чаддаг байна.
Бага насны хүүхдийн дэрэн дор сармисны хумас нуух нь хүүхдийн чихэнд паразит орохоос сэргийлэх, хүүхдэд үнэр нь биеэс ялгарах интерфероныг өдөөж өгснөөр дархлааг дэмждэг.
Сармисыг чихэнд хийснээр бусад эрхтний үрэвсэлт өвчнийг чихний дотоод салстаар дамжсан байгалийн антибиотик эмчилгээ болно.
Чихэнд сармис хийхдээ анхааралтай чихний хөндий рүү орохоор жижиг биш мөн зөөлөн сальфеткаар ороож хийвэл чихний салстыг түлхээс сэргийлнэ.
Чихний өвдөлт намдахгүй, халуурах, толгой эргэх тохиолдолд чих хамар хоолойн эмчид үзүүлээрэй.
Б.БАТ-ОРГИЛ
ХҮНИЙ ИХ ЭМЧ