ЧӨЛӨӨТИЙН ТАМИРЧИД КЫРГЫЗСТАНЫГ ЗОРИВ

2018-02-27  

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно.

Бишкекийн дэвжээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй бөхчүүд маань өнөөдөр эх орноосоо мордов. Харин эрэгтэй бөхчүүд пүрэв гаригт Кыргызстаны нийслэлийг зорино. 

Азийн АШТ-нд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах (Алдар), 61 кг-д Ц.Чинзориг (Мэргэд хангай), 65 кг-д Э.Ням-Очир (Хилчин), 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран (хоёул Алдар), 79 кг-д Г.Төрболд (Женко), 86 кг-д О.Үйтүмэн (Алдар), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), 97 кг-д Б.Одсүрэн (Мэргэд хангай), 125 кг-д Н.Золбоо (Хүч), эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг (хоёул Хилчин), 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор (хоёул Хасу-Мегастарс), 62 кг-д П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмид (хоёул Алдар), 68 кг-д Ш.Түмэнцэцэг (Хилчин), 72 кг-д О.Насанбурмаа (Женко), 76 кг-д А.Чанцалнямаа (Хүч) нар хүч үзнэ.

Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, Т.Энхтуяа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?