ЛЕОНИД СЛУЦКИЙ ОРОСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ШИНЭ ДАСГАЛЖУУЛАГЧ

2016-03-28  

Оросын хөлбөмбөг өөдлөхгүй байгаа. Голландын Гуус Хиддинг, италийн Капелло нарыг ч өндөр хөлсөөр ажиллуулаад ч амжилт олоогүй. Европын аваргаар 3-р байранд Гуус Хиддингийн үед нэг удаа орсныг эс тооцвол дэлхийн тавцанд гялайх амжилт үзүүлээгүй хэвээр. Харин 2018 онд Оросууд хөлбөмбөгийн дэлхийн аваргыг өөртөө зохиох эрх авсан. Энэ нь бас нэг найдлага төрүүлж байна. Нутгийн хана ямагт түшдэг. 2002 онд Солонгосчууд гэхэд л Итали, Испанийг хожоод 3-р байранд шалгарч байсан түүх бий. Тиймээс Оросууд ч бас горьдож байна.

Ямар ч байсан Орос дасгалжуулагч Леонид Слуцкийг шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо. Капеллотой гэрээгээ цуцалсны дараа Оросын спортын яам шинэ хүний эрэлд гарсан. Тэр нь ЦСКА багийн дасгалжуулагч Слуцкий байж таарсан. Түүнийг анх үүрэг гүйцэтгэгчээр тавихад, Слуцкий "Би цалин мөнгө авахгүй. Ажиллаад үзье" гэдэг үгийг хэлж байсан.

Түүнээс хойш, түүний удирдлага дор Оросын хөлбөмбөгийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр урьдчилсан шатны 4 тоглолтоо бүгдийг нь ялалтаар өндөрлүүлж, 2016 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртөллөө. Эхний даалгаврыг амжилттай биелүүлсэн Слуцкийд итгэж дэлхийн аваргад ч шигшээ багаа удирдах эрхийг олголоо. Оросод болох дэлхийн аваргын үеэр зочид буудал болон үйлчилгээний үнийг тодорхой хязгаарт барих бодлогыг баримтална гэж Путин хэлээд байгаа. Хойд хөршдөө болох Дэлхийн аваргыг үзэх сайхан боломжийг хөлбөмбөгийн хорхойтнууд ч гэсэн алдаж болохгүй мэт.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dermee:ugaasa solihgui bol bolohgui bsiin 2016-03-28
baljka:ymrhu dasgaljuulagch ym boldoo ene zun l haragdandaa 2016-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?