Ш.ТҮМЭНЦЭЦЭГ ШИГШЭЭД ШАЛГАРАВ

2018-03-01  

“Бишкек-2018” чөлөөт бөхийн Азийн АШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж, медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэр тодорлоо.

68 кг-ын жинд Азийн аваргын мөнгөн медальт Шархүүгийн Түмэнцэцэг эзэн орны Меерим Жуманазароваг хагас шигшээд 2:2-оор ялж  алтан медалийн төлөө барилдахаар болжээ. Харин ОУХМ Э.Нарангэрэл Э.Даваачимэг, Б.Шоовдор, А.Чанцалнямаа нар хүрэл медалийн төлөө барилдах эрх аваад байна.

50 кг-д Эрдэнэсүхийн Нарангэрэл БНХАУ-ын Лэй Чунд, 59 кг-д Баатаржавын Шоовдор БНХАУ-ын Рон Ниннинд оноогоор цэвэр, 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг Японы Саки Игарашид 0:3-аар хагас шигшээд хожигдсон юм. 

76 кг-д А.Чанцалнямааг ялсан Хятадын бөх шигшээд шалгарснаар хүрэл медалийн төлөө "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыковатай барилдахаар болсон байна.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?