ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН БАРИЛДААНД УЛСЫН НАЧИН Б.АМАРЗАЯА ТҮРҮҮЛЛЭЭ

2018-03-02  

Монголын үндэсний бөхийн холбооноос Эх орончдын өдөрт зориулсан уламжлалт барилдааныг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчит 240 бөх зодоглов.

Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан нар энэ удаагийн барилдаанд зодоглосонгүй. Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын начин Б.Амарзаяа найм даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан-Хэнтийн аварга дэвжээ” Алтай констракшны бөх, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат,улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван-Хан” дэвжээний бөх, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарлаа.

Бөхийн барилдааны хоёрын даваанд зүүний манлай улсын арслан П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын заан Б.Орхонбаярт, Н.Батсуурь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын заан Х.Бөхбаярт, арслан До.Ганхуяг Завхан аймгийн Шилүүстэй сумын заан М.Батбаатарт өвдөг шороодов.

Мөн энэ өдөр дээгүүр барилдах тааварт байсан улсын харцага М.Бадарч аймгийн начин Ц.Билэгжаргалд тахим буулгаж бөх сонирхогчдын таавар будлиулсан. Энэ өдөр Хэнтийн аймгийн харцага Д.Аззаяа онцгой сайн барилдаж өнөө жилийн улсын наадмын түрүү бөх улсын арслан Ц.Содномдоржоор дөрөв,  нохой жилийн сар шинийн барилдааны түрүү бөх  улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав давж улсын арслан Э.Оюунболдод өвдөг шороодсон.

Харин уран барилдааны тусгай шагналыг амжилттай барилдаж гурав давсан Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн заан Т.Түмэндэмбэрэлд олгов.

 
 
 
Д.НЯМАА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?