АЗИЙН АШТ-ИЙ ХОЁР ДАХЬ ӨДРИЙН БАРИЛДААНД Э.СУМЪЯА ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2018-03-02  

Кыргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн Азийн АШТ-ний хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа тэгшитгэлд Узбекистаны Севара Эшмуратоваг оноогоор цэвэр (10:0) яллаа.

Мөн 57 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга А.Батцэцэг 1/8 шигшээд Узбекистаны Асем Сейдаметоваг, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Э.Цэвэгмид БНСУ-ын Ли Ханбитыг тус бүр цэвэр ялсан байна.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?