П.ОРХОН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

2018-03-03  

Бишкек-2018” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн АШТ-н гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон  алтан медаль хүртлээ.

П.Орхон Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, ОУХМ Н.Отгонжаргал нар Азийн аварга болж байжээ.

Тэрбээр Бишкект 1/4 шигшээд Узбекистаны Халбазар Нарбаеваг 10:0-ээр, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Японы Юрика Итог 9:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд 2015 оны Азийн аварга БНХАУ-ын Луо Сиажуаныг 12:4-өөр ялсан байна.

Мөн өчигдөр дэвжээнд гарсан манай таван бөхөөс 53 кг-ын жинд Э.Сумьяа мөнгө, 72 кг-д МУГТ О.Насанбурмаа мөнгө, 57 кг-д А.Батцэцэг хүрэл медаль хүртэв. Ингэснээр манай баг тамирчид одоогийн байдлаар 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай явж байгаа юм.

 

 

 

Н.ОДГИЙВ                                         

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?