НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГААРАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2018-03-05  

Энэ сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Kozhomkul Sports Palace”-д чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ болж өндөрлөсөн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эрэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдсан.  

Монголын эрэгтэй бөхчүүд багаараа оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, хоёр бөх шагналт тавдугаар байрт орсон амжилттай өндөрлүүллээ.

Тэмцээний 74 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-ын жинд ОУХМ Оргодолын Үйтүмэн мөнгө, 79 кг-ын жинд Спортын мастер Ганболдын Төрболд, 125 кг-ын жинд ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо хүрэл медаль тус тус хүртэв. Тэднээс Н.Золбоо тав, Г.Мандахнаран дөрөв, О.Үйтүмэн гурав, Г.Төрболд анхны медалиа зүүсэн байна.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?