ЛИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХ БАГУУД ТОДОРЛОО

2018-03-05  

Хаан даатгал багийг 2:1, Монлаа багийг 2:0 харьцаагаар хагас шигшээд ялсан Төмөрт Өргөө, Бласт багууд Ширээний Теннисний Дээд Лигийн багийн аварга шалгаруулах финалд шалгарлаа.

- Өнгөрсөн жил манай хоёр баг хүрлийн төлөө тоглож, манай баг гуравдугаар байранд шалгарч байсан. Энэ жил аваргын төлөө дахин өрсөлдөх нь. Төмөрт Өргөө баг нь хамгийн залуу боловч, хамгийн хүчтэй багт тооцогдох болсон. Төмөрт Өргөө багийн Мөнхзориг Хятад улсын Лигт бүтэн жил тоглож буй, Эрдэнэбаяр Солонгос улсад 3 сарын бэлтгэл сургуулилтад яваад ирсэн нь тус багийн амжилтад илэрхий нөлөөлж байна гэж Бласт багийн дасгалжуулагч Мэргэн дүгнэж байна.

Бласт багийн тоглогчид ч жигд тул өрсөлдөөн эн тэнцүү, маш сонирхолтой болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Хүрлийн төлөө Лхагвасүрэн ахлагчтай Монлаа, Бэгз ахлагчтай Хаан даатгал багууд тоглоно. Финалын тоглолт энэ Баасан, Ням гарагт "Оч" төв клубт болох тул теннис сонирхогчдыг өргөнөөр урьж байна.

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?