МАНЧЕСТЕР СИТИ ЧЕЛСИГ ХОЖЛОО

2018-03-05  

Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Лигийг тэргүүлэгч Манчестер сити талбайдаа Челсиг хүлээн авч Бразил хагас хамгаалагч Бернардо Силвагийн 46 дахь минутанд оруулсан гоолоор буулгаж авчээ. Тоглолтын турш талбайн эзэд илүү тоглолт үзүүлж 13 удаа хаалга руу цохиж гурав нь хаалгаа оножээ. Челси ердөө гурван удаа хаалганд довтолсон юм. Ийнхүү Манчестер сити 78 дахь оноогоо авч лигийг тэргүүлсэн хэвээр үлдэв.

Энэ тойрогт Ливерпүүл талбайдаа Ньюкаслийг хүлээн авч Мухамед Сала, Сайдо Мане нарын гоолоор ялж 60 дахь оноогоо халаасалж дэд байрт бичигдэж эхэлжээ.

Лигийн шилдгүүдийн нэг Арсенал энэ тойрогт Брайтон хөв Албионтой тоглож 2:1-ээр ялагдаж тойргийн гол дуулианыг тарьсан юм.

Бусад тоглолтуудын үр дүн :

Лестер сити 1:1 Боурнмут

Суонст сити 4:1 Уэстхем

Саутхемптон 0:0 Сток сити

Уатфорд 1:1 Уэстбром

Тоттенхем 2:0 Хадерсфиэлд таун     

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?