Хэдхэн хоногийн дараа Ливерпүүл Португалийн Портог хүлээн авна. Өмнөх тоглолтод, талбай дээр нь 5:0-сэн учир Фермино, Салах нарын гол дөрвөн тоглогчоо амраахаар болсноо Клоп зарлалаа.
Гэхдээ Портог үл тоомсорлож буй биш, гол нь түүний дараа Манчестер Юнайтедтэй тоглоход гол анхаарлаа хандуулж буйгаа тэр хэлэв. Тэдний өөр хоорондын учраа нь Премьер Лигийн хэн нь хоёрт жагсах вэ? гэдгийг тодотгох өндөр ач холбогдолтой.
Ливерпүүлийн хувьд Английн Лигийг тэргүүлж буй Манчестер Ситиг 4:3 -аар хожсон цорын ганц багаар одоохондоо тодорч байна.
Д.ЖАРГАЛ