Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн шөвгийн 16-ын хариу тоглолтууд явагдлаа.
Аваргуудын лигийн 10 удаагийн аварга Реал мадрид Францын Парис сен Жермейн багийн талбайд зочил 2:1-ээр ялж шөвгийн наймд шалгарсан байна. Тоглолтын эхний гоолыг Асенсиогын дамжуулалтаар Кристиану Роналду оруулсан бол хариу гоолыг Францын багаас Эдисон Ковани хийжээ. Харин тоглолтын хожлын гоолыг Касимеро Реалмадридад авчирсан. Ийнхүү эзэн хааны баг хоёр тоглолтын нийлбэр дүн 5:2-аар хожиж байна.
Энэ өдөр Ливерпүүл талбайдаа Портог хүлээн авч 0:0-ээр тэнцэж дараагийн шатанд үлдлээ. Хоёр багийн өмнөх тоглолтод Ливерпүүл 5:0-ээр хожсон юм.
Өнөө шөнө Ювентус Тоттенхэм, Манчестер сити Базельтэй хүч үзнэ.
Д.НЯМАА