ПЕП ГВАРДИОЛЛА : БИД ТОГЛОХОО УМАРТСАН БАЙСАН

2018-03-09  

Аваргуудын Лигийн тоглолтын дүн урьдчилан гарсан байсан гэж хэлж болно. Нутаг дээр нь Базелийг 4:0-ээр хожсон учир хариу тоглолтод анхаарал тавиагүй. Нэгдүгээр үе 1:0, манай багийн тэргүүллээр өндөрлөсөн нь бүр нөлөөлсөн. 2-р үеэ бүрэн тавиад туусан. Хэдийгээр бид дараагийн шатанд шалгарсан ч Базелчууд биднийг 2:1 -ээр ялсан. Магадгүй бидний энэхүү хожигдол бусад багуудад манайхыг хялбар хожиж болох нь гэдэг сэтгэгдэл төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Бид Реал Мадрид, Ювентус, Барселона гээд аль ч багтай учраа таарч болно. Сугалаанаас хамаарч тактикаа боловсруулна. Магадгүй Ливерпүүл ч таарч мэдэхийг үгүйсгэхгүй. Бидний зорилго финалд хүрэх, цом өргөх гэж Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла Таймс сэтгүүлд ярилцлага өгсөн байна.

 

 

 

Д.ЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?