АЗИЙН ЦОМИЙН ТЭМЦЭЭНЭЭС БАЙТ ХАРВААЧИД МӨНГӨ,ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-03-09  

Байт харвааны Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн энэ долоо хоногт Тайландын Бангкок хотноо амжилттай болж өндөрлөсөн байна. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.

Холимог багийн /recurve/ төрөлд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг, ОУХМ Жанцангийн Гантөгс нар хүрэл медаль, эрэгтэй багийн /recurve/ төрөлд ОУХМ Жанцангийн Гантөгс, Баасанхүүгийн Адъяасүрэн, Баатархуягийн Отгонболд нар мөнгөн медаль хүртжээ. Алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тай брейк гаргаж, 26-27 оноогоор хожигдсон байна. Мөн эмэгтэйчүүдийн /recurve/ хувийн төрөлд Алтангэрэлийн Энхтуяа хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Мадху Ведванд 5-6 оноогоор хожигдон дөрөвдүгээр байр эзэлжээ.

Энэ амжилтаараа манай харваачид багийн дүнгээр зургадугаар байрт оржээ.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?